HБайранд орох хүсэлт тавих арга (Доор дурдсан 2 аргын 1-ийг нь сонгох)

  • Солонгос хэлний курсэд элсэх өргөдлийн дотуур байр ашиглах гэсэн хэсгийг зөвлөж тэмдэглэх(2 хүний өрөө юмуу 4 хүний өрөө сонгох)
  • И мэйлээр хүсэлт гаргах(kukje@kimpo.ac.kr): 2 хүний өрөө юмуу 4 хүний өрөө сонгох

Бүртгэх хугацаа болон дотуур байранд орох заавар

  • Бүртгэх хугацаа: Сургуульд элсэх өргөдөл гаргах үед юмуу анги хуваарилах шалгалтын үед
  • Дотуур байранд орох заавар: Дотуур байранд эрт орох болон оройтож гарах үед нэмэлт төлбөр үүснэ.
  • ※ Дотуур байрны дүрмийг сахиагүй оюутныг урьдчилан мэдэгдэлгүйгээр дотуур байрнаас гаргах арга хэмжээ авч болно.

Дотуур байранд амьдрах ахуйн зааварчилгаа

  • Сар бүр 1-ээс дээш удаа шалгалт явуулна (Өрөөний цэвэрлэгээний байдал болон тохь тухгүй байдлыг бүртгэж авах гэх мэт)
  • Эрэгтэй, эмэгтэй дотуур байрны хооронд харилцан айлчлахыг хориглох(Илэрсэн тохиолдолд торгох, 3-аас дээш удаа илэрсэн тохиолдолд дотуур байрнаас хүчээр гаргах)
  • Дотуур байрны төлбөрийг байранд суухаар төлөвлөж буй сарын өмнөх сарын сүүлд багтаан урьдчилан Олон улсын харилцааны хэлтэст төлнө.
  • Дотуур байрнаас гарах юмуу өөрчлөх тохиолдолд Дотуур байр ашиглах/өөрчлөх/гарах өргөдлийг бөглөөд байрнаас гарахаас 1 сарын өмнө Олон улсын харилцааны хэлтэст өгөх ба 1 сарын өмнө гарах өргөдлөө өгөөгүй тохиолдолд дотуур байрны төлбөрийн үлдсэн мөнгийг буцаан олгохгүй байж болно.
  • Дотуур байрнаас гарах тохиолдолд дотуур байрны түлхүүрийг зайлшгүй буцааж өгөх шаардлагатай ба буцаан өгөөгүй тохиолдолд түлхүүрний барьцааны мөнгийг буцаан олгохгүй.

Дотуур байрны төлбөр(6 сарын)

Дотуур байрны нэр Хүний тоо Дотуур байрны сарын төлбөр 6 сарын төлбөр Тайлбар
Күгжэ оюутны байрны 1-р байр (Эрэгтэй оюутан) 4 хүний өрөө 120,000 вон 720,000 вон Интернет болон WIFI үнэ төлбөргүй, байрандаа хоол хийх боломжтой
Күгжэ оюутны байрны 2-р байр (Эмэгтэй оюутан) 4 хүний өрөө 120,000 вон 720,000 вон
Күгжэ оюутны байрны 3-р байр (Эмэгтэй оюутан) 2 хүний өрөө 150,000 вон 900,000 вон
Күгжэ байр (Эмэгтэй оюутан) 4 хүний өрөө 150,000 вон 900,000 вон
  • ※ Хоолны зардал ороогүй.
  • ※ Хоолны үнэ: Их сургуулийн оюутны гуанзаар үйлчлүүлэх тохиолдолд 2500~ 3500 вон, их сургуулийн ойролцоох гуанзаар үйлчлүүлэх тохиолдолд 4000 - 5000 вон.
  • ※ Тавилга хангамж: Ор, ор дэрний хэрэгсэл, хувцасны шкаф, хөргөгч, усанд орох өрөө, жорлон, бичгийн ширээгээр хангана.
    ※ Өрөө тус бүр шүршүүрийн тоноглол болон гал тогооны тоног төхөөрөмжтэй.

Дотуур байрны үзэмж байдал

All
|
Күгжэ оюутны байрны 1-р байр, 2-р байр
|
Күгжэ оюутны байрны 3-р байр
|
Күгжэ байр