Солонгос хэлний төвлөрсөн сургалтын хөтөлбөр(Байнгын сургалт)

  • Кимпо их сургуулийн Солонгос хэлний коллеж нь 5 үе шат бүхий солонгос хэлний төвлөрсөн сургалтын хөтөлбөрийг явуулж байна.
  • Үе шат тус бүр унших, бичих, хэлзүй, ярих, сонсох дасгалын хичээлтэй бөгөөд үе шат тус бүрийн сургалтын хугацаа нь 3 сар байна.
  • Хичээл нь даваа гаригаас баасан гариг хүртэл явагдах бөгөөд нэг өдөр 4 цаг буюу 1 долоо хоногт 20 цагийн хичээлтэй.
  • Гадаад оюутанд зориулсан хичээлээр солонгос хэлний чадварыг дээшлүүлж, солонгосын соёлоос суралцах бөгөөд солонгост компьютер ба интернет ашиглах арга, мөн солонгосын талаарх өөрийн сонирхдог зүйлийг сурах боломжтой.
  • 4 ба 5 дугаар семестрийн оюутнуудад Кимпо их сургуульд элсэн орох эрх өгөгдөх бөгөөд Кимпо их сургуульд орох үед солонгос хэлний курсын сүүлийн семестрийн сургалтын зардлыг тэтгэлэг болгон олгоно.
  • Солонгос хэлний төвлөрсөн сургалтын үе шатууд

    - Кимпо их сургуулийн Солонгос хэлний курс нь нийт 5 үе шатнаас бүрддэг. : Анхан шат(Түвшин 1), Доод дунд шат(Түвшин 2), Дунд шат(Түвшин 3), Дээд дунд(Түвшин 4), Дээд шат(Түвшин 5).0
    - Долоо хоногийн хичээлийн хуваарь (Жишээ)

  • Ням Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба
    Сонгосон хөтөлбөр эсвэл чөлөөт цаг 9:00 – 13:00 9:00 – 13:00 9:00 – 13:00 9:00 – 13:00 9:00 – 13:00 Сонгосон хөтөлбөр эсвэл чөлөөт цаг
    13:00 – 14:00 Үдийн хоол
    15:00 – 17:30 : extra activities and short term programs
    - Үе шат тус бүрийн суралцагч болон хичээлийн агуулга
    Төрөл Суралцагч Хичээлийн агуулга
    Түвшин1 Солонгос хэл ер сурч байгаагүй оюутан · Солонгос хэлний эгшиг гийгүүлэгчийг бүрэн уншиж бичиж сурна.
    · Богино өгүүлбэр голчилсон үндсэн өгүүлбэрийн бүтцийг эзэмшинэ.
    · Суурь харилцан ярианы илэрхийллийг сурснаар энгийн хэмжээнд ойлголцох чадвартай болно.
    ※ Онцгой хөтөлбөр: Цайны ёслолын музей
    Түвшин2 Capable of elementary communication ·Төрөл бүрийн хэлбэр байдал ба өгүүлбэр зохиох, нийлмэл өгүүлбэр зохиох чадвартай болно.
    · Бодит амьдралд хэрэглэгдэх харилцан ярианы илэрхийллийг сурна.
    Түвшин3 Capable of intermediate communication · Үйлдүүлэх болон үйлдэгдэх илэрхийллийг чадварлаг ашигладаг болох ба иш татаж ярьж сурна.
    · Бодит амьдралд байнга хэрэглэгддэг зүйр цэцэн үг болон өвөрмөц хэллэгийг ашиглаж сурна.
    · Албан ёсны орчинд чөлөөтэй ойлголцох чадвартай болох ба нийгэмд болж буй үйл явдлын талаар санаа бодлоо илэрхийлж сурна.
    ※ Онцгой хөтөлбөр: Солонгос хоол хийх(Пүлгуги)
    Түвшин4 ~ Түвшин5 Хувийн сонирхдог зүйлээр зогсохгүй нийгмийн талаар ярьж ойлголцох чадвар эзэмшсэн оюутан · Солонгос хэлний янз бүрийн илэрхийлэмж ба Солонгосын соёл урлагтай холбоотой төрөл бүрийн үгийн баялагийг ашиглаж сурна.
    · Хийсвэр сэдвийн талаар ярилцан, өөрийн санал бодлоо илэрхийлж сурна.
    ※ Онцгой хөтөлбөр: Сургуулийн аялал(Солонгосын түүх болон соёлыг ойлгох)

Суралцагч

  • Суралцагч: Дунд сургуулийн ахлах ангиас дээш боловсролтой гадаадад амьдардаг Солонгос үндэстэн болон 18-аас дээш насны гадаадын иргэн, Солонгос иргэнтэй гэр бүл болсон цагаач гэх мэт
  • Бүртгэх хүний тоо: Анги тус бүр 15~20 хүртэл хүн(Ярилцлага болон анги хуваарилах шалгалтаар түвшин тогтооно)

Кимпо их сургуулийн нөхцөлт элсэлтийн хөтөлбөр

  • Нөхцөлт элсэлтийн хөтөлбөр нь эрдмийн зэрэг хамгаалдаггүй хөтөлбөр ба Кимпо их сургуулийн факультетэд элсэхийг хүссэн эх хэл нь Солонгос хэл бус гадаад иргэдэд зориулсан хөтөлбөр бөгөөд Солонгос хэлэнд чадамгай боловч элсэлтэд шаардагдах TOPIK-ийн оноо аваагүй эсвэл Солонгос хэлний курсын 4 дэх түвшнийг төгсөөгүй хүмүүст зориулсан хөтөлбөр юм.
  • Элсэлтийн шаардлага хангаагүй гадаад элсэгчийн тухайд Кимпо их сургуулийн Олон улсын харилцааны хэлтсээс явуулдаг Солонгос хэлний чадварын шалгалтад тэнцсэний дараа 1 сарын хугацаатай дэвшин суралцахад бэлтгэх ангийг төгссөн(60 онооноос дээш) тохиолдолд тус сургуулийн факультетэд дэвшин суралцах эрх олгоно.

Богино хугацааны онцгой хөтөлбөр(Байнгын бус хөтөлбөр)

  • Кимпо их сургуулийн Солонгос хэлний коллеж нь солонгос хэлний үгийн баялаг ба хэлний бүтцийг сурах, ахуйн солонгос хэл, солонгосын өдөр тутмын амьдрал, солонгосын соёлтой танилцах, Халлю соёлтой танилцах зэрэг зорилгоор Солонгост ирсэн оюутнуудад сургалт явуулан дэмжлэг үзүүлж байна.
  • Хамрагдагч
    - Гадаадын иргэн(визгүй, аялалын виз гэх мэтийн солонгост хамгийн багадаа 30-аас дээш өдөр оршин суух боломжтой виз бүхий хүн) болон гадаадад амьдардаг солонгос үндэстэн, гэр бүл болсон цагаач гэх мэт
    - Тус сургуультай сургалтын гэрээ байгуулсан сургууль(бага, дунд, ахлах, их сургууль гэх мэт)-д суралцаж буй хүн
  • Бүртгэх хүний тоо: Хөтөлбөр тус бүр 20 хүртэл хүн
  • Сургалтын цаг болон улирлын эхлэлСургалтын цаг болон улирлын эхлэл
    - Сургалтын цаг: Долоо хоногт 5 өдөр, нэг өдөр 4 цаг, 15~30 өдрийн хөтөлбөр(Дараагийн түвшинд суралцахыг хүсэгч сурах боломжтой)
    - Улирлын эхлэл: Жил бүрийн 7 сар, 12 сараас эхлэн 30~90 өдрийн хөтөлбөр (Хамт олноороо хүсэлт гаргах тохиолдолд хүссэн хуваариар явуулах боломжтой)
  • Хичээлийн агуулга
  • Төрөл Цаг Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням
    Үдээс өмнө 09:00 ~ 13:00 Солонгос хэл Солонгос хэл Онцгой хөтөлбөр Солонгос хэл Солонгос хэл Чөлөөт цаг Соёлтой танилцах
    Afternoon 13:00 ~ 13:50 Үдийн хоол
    15:00 ~ 17:30 Онцгой хөтөлбөр Онцгой хөтөлбөр Онцгой хөтөлбөр Онцгой хөтөлбөр Суралцагсдын аялал
    ※ Солонгосын соёлтой танилцах болон онцгой хөтөлбөр нь сургалтын зардлаас тусдаа бөгөөд хүсэлт гаргаагүй тохиолдолд солонгос хэлний хичээлээр орлуулна.
    ※ Хөтөлбөр дэх зарим суралцагсдын аялал(Үйлдвэр дэх суралцагсдын аялал) болон Солонгосын соёлтой танилцах арга хэмжээ(Солонгосын цайны ёслолтой танилцах) зэргийг их сургуулиас үнэ төлбөргүй зохион байгуулна.
  • Халлю соёлын онцгой хөтөлбөр болон танилцах хөтөлбөр
  • Онцгой хөтөлбөр Хөтөлбөрийн агуулга Анги нээх боломжтой хүний тоо Хугацаа
    Халлю соёл1 ∙ K-POP бүжиг 15-аас дээш хүн 1 сар ~ 3 сар сар
    Халлю соёл2 ∙ K-POP дуу 15-аас дээш хүн 1 сар ~ 3 сар сар
    Халлю соёл3 ∙ K-Beauty хумсны урлаг болон гоо сайхан 15-аас дээш хүн 3 сар
    Халлю соёл4 ∙ K-Beauty үсний гоо сайхан 15-аас дээш хүн 1 сар ~ 3 сар сар
    Халлю соёл5 ∙ K-Food солонгос хоолны дадлага 15-аас дээш хүн 1 сар ~ 3 сар сар
    Халлю соёл6 ∙ K-Food нарийн боовны дадлага 15-аас дээш хүн 1 сар ~ 3 сар сар
    Солонгосын цайны урлаг ∙ Солонгосын цайны соёл болон ёс жаяг(гадны сургалтын газар явуулах) 10-аас дээш хүн 1 сар
    Солонгосын соёлтой танилцах ∙ Солонгосын эртний дурсгалт газрууд болон аялал гэх мэт 15-аас дээш хүн 1 сар
    ※ Дээр дурдсан хөтөлбөр нь солонгос хэлний курстэй зэрэг явагдах бөгөөд зөвхөн дээр дурдсан хөтөлбөрт оролцохыг хүсэх тохиолдолд виз авах асуудлыг хувь хүн өөрөө тусгайдаа шийдэх шаардлагатай.
    ※ Их сургуульд дэвшин суралцах зорилготой оюутны хувьд байнгын ангийн хичээл ба дээрх танилцах хөтөлбөрт хамтад нь оролцохыг зарчим болгоно.
    ※ Дээр дурдсан онцгой хичээлд байхгүй хөтөлбөрт оролцохыг хүссэн тохиолдолд тусад нь зохион байгуулах боломжтой, гагцхүү 3 сарын өмнө ярилцан тохиролцох зайлшгүй шаардлагатай.

TOPIK шалгалтад бэлтгэх анги(Байнгын бус хөтөлбөр)

  • Кимпо их сургуулийн факультетийн хөтөлбөр юмуу Солонгос дахь факультетийн хөтөлбөрөөс дээш сургуульд дэвшин суралцахыг хүсэж буй гадаад оюутанд зориулсан факультетийн хөтөлбөрт элсэх нөхцөл болох TOPIK шалгалтад бэлтгэх ангийг хичээллүүлж байна. Төвлөрсөн TOPIK-ийн хөтөлбөрөөр Солонгос дахь факультетийн хөтөлбөрт элсэн ороход шаардлагатай солонгос хэлний чадвар эзэмших боломжтой.
  • Хамрагдагч
    - Солонгос хэлний курсын 3-р түвшнээс дээш анги төгссөн ба Кимпо их сургууль юмуу Солонгос дахь факультетийн хөтөлбөрт дэвшин суралцахыг хүсэгч гадаад оюутан
  • Бүртгэх хүний тоо: Хөтөлбөр тус бүр 20 хүртэл хүн(10-аас дээш хүнтэй байх тохиолдолд анги нээх боломжтой)
  • Сургалтын цаг болон улирлын эхлэл
    - Сургалтын цаг: Долоо хоногт 5 өдөр, нэг өдөр 4 цаг, 30 өдрийн хөтөлбөр
    - Улирлын эхлэл: Жил бүрийн 7 сар, 12 сараас эхлэн 30 өдрийн хөтөлбөр (Хамт олноороо хүсэлт гаргах тохиолдолд хүссэн хуваариар явуулах боломжтой)