Байнгын солонгос хэлний курсэд сурах хүсэлт гаргах болон бүртгүүлэх арга

  • Яаж хүсэлт гаргах вэ?
    - Хүсэлт гаргах арга нь маш амархан. Элсэх өргөдөл бөглөсний дараа бүртгэлийн хураамж 50000 воныг төлөөд, банкны үлдэгдэл мөнгөний баримт(US$12000 / 6 сар)-ын хуулбар ба паспортны хуулбарыг Кимпо их сургуулийн Солонгос хэлний коллежийн хариуцах ажилтны мэйл юмуу факс руу илгээнэ. Материалыг шалгасны дараа тэнцэгсдэд Кимпо их сургуульд элсэх зөвшөөрлийн бичгийг тухайн хүний хаяг руу илгээнэ.
  • Сургуульд элссэний дараа нэмж онцгой хөтөлбөрт оролцож болох уу?
    - Болно. Нэмж онцгой хөтөлбөрт оролцох хүсэлтийг хэзээ ч гаргах боломжтой. Гагцхүү, онцгой хөтөлбөрийн анги нээгдээд хичээллэж байх ёстой бөгөөд онцгой хөтөлбөрийн төлбөрийг нэмж төлөхөд болно. Онцгой хөтөлбөрт оролцохыг хүссэн материал ба төлбөрийг төлбөл энэхүү хөтөлбөрт оролцуулах арга хэмжээ авна.
  • 2015 оны хичээлийн жилийн хичээл хэзээ эхлэх вэ?
    - 1-р түвшин(Анхан шат)-гийн хөтөлбөр нь 1.5 сар тутам эхэлдэг. Доор дурдсан хуваарьт тааруулан сургуульд элсэхэд хүндрэлтэй оюутан Кимпо их сургуулийн Солонгос хэлний коллежийн kukje@kimpo.ac.kr хаяг руу холбоо барина уу.
  • Хаврын семестр 2015 Хуваарь
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2015.4.9.-4.10
    Хичээл эхлэх 2015.4.13
    Зуны семестр 2015 Хуваарь
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2015.6.4.-5
    Хичээл эхлэх 2015.6.8
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2015.7.23.-7.24
    Хичээл эхлэх 2015.7.27
    Намрын семестр 2015 Хуваарь
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2015.9.10.-9.11
    Хичээл эхлэх 2015.9.14
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2015.11.12.-11.13
    Хичээл эхлэх 2015.11.16
    Өвлийн семестр 2015 Хуваарь
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2016.1.14.-1.15
    Хичээл эхлэх 2016.1.18
    Хаврын семестр 2016 Хуваарь
    Шинээр элсэгчдийн анги хуваарилах шалгалт болон танилцах уулзалт 2016.3.3.-3.4
    Хичээл эхлэх 2016.3.7
  • Сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамж [2 улирал(6 сар)-ын бүртгэл]
  • Төрөл Нэгж төлбөр Тоо хэмжээ Нийт Тайлбар
    Бүртгэлийн хураамж $50 1 $50 Буцаан олгох боломжгүй
    Солонгос хэлний төвлөрсөн сургалт $1,200 2 terms $2,400  
    Сурах бичгийн төлбөр $35 2 terms $70  
    Дотуур байрны төлбөр $150 6 months $900  
    Нисэх онгоцны буудлаар нэвтрүүлэх $25 1 $25  
    Нийт төлбөр     US$3,445  
    ※ Солонгос хэлний бэлтгэлийн виз(D-4) авахын тулд хамгийн багадаа 6 сарын төлбөрийг төлөх шаардлагатай.
    ※ Дээр дурдсан бүртгэлийн хураамж урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой.
    ※ Бүх төлбөрийг сургуульд элсэхийг зөвшөөрсөн бичиг гарахын өмнө төлөх ёстой бөгөөд төлөөгүй тохиолдолд сургуульд элсэн оролт цуцлагдана.

Буцааж олгох журам

  • Бүртгэлийн хураамжыг буцааж олгох боломжгүй.
  • Хичээл эхэлсний дараа 6 сарын дотор сургууль өөрчлөх, хувийн шалтгаанаар сургууль завсарлах юмуу нутаг буцах зэргээс шалтгаалан хичээлд суух боломжгүй болох тохиолдолд хамгийн эхний 6 сарын дотор төлсөн сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
  • Доорх тохиолдолд бүртгэлийн хураамжнаас гадна бүх төлбөрийг бүрэн буцаан олгоно.
    - Кимпо их сургуулиас элсэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд
    - Хэлний бэлтгэлийн виз гараагүйгээс солонгост ирж чадаагүй тохиолдолд
  • Дараах тохиолдолд сургалтын зардлын зөвхөн зарим хэсэг(тухайн семестрийн сургалтын төлбөрийг үл оролцуулан зөвхөн сураагүй семестрийн төлбөр)-ийг буцаан олгох боломжтой.
    - Бие сэтгэлийн шалтгаан(эмчийн жор бичиг, эмчилгээний тодорхойлолт зэргийг гаргаж өгөх)-аар солонгос хэлний бэлтгэлд оролцож чадахгүй болсон тохиолдолд
    - Их сургуулиас тухайн оюутан үргэлжлүүлэн солонгос хэл суралцахад хүндрэлтэй гэж үзсэн тохиолдолд